Нохой хүн төрөлхтний хамгийн сайн үнэнч нөхөр гэдгийг баталсан жишээ дэндүү олон бий. Дэлхий нийт цар тахалд нэрвэгдээд байгаа энэ л өдрүүдэд коронавирусийн өвчлөлтэй тэмцэж буй эмч нарын амрааж, стресс тайлагчаар нохой ажиллаж байна. Мөн коронавирусийн халдвартай хүнийг үнэрээр нь таних үнэрч нохойг сургаж, бэлтгэж байна.
Тэгвэл хөл хорионд байгаа настай хүмүүсийн хоол хүнсийг зөөж өгдөг нэгэн тусч нохой манай гарагийг олон олон хүмүүсийн хайрыг татаад байна. Түүнийг Санни гэдэг бөгөөд голден ретривер үүлдрийн нохой аж.
АНУ-ын Колорадо мужид амьдардаг Эвелет гэх бүсгүйн уг ухаалаг нохой хөрш айлынхаа Рене хэмээх настай эмэгтэйн гэрт хүнсийг нь аваачиж өгдөг байна.
Рене өөрт хэрэгтэй байгаа хүнсний жагсаалтаа бичин Санни нохойд өгдөг байна. Харин Саннигийн эзэн бүсгүй нохойныхоо авчирч өгсөн жагсаалтын дагуу хүнс цуглуулж улмаар Санни нохой хүнсийг хөршийнхөө гэрт хүргэдэг гэнэ.
Энэ тухай настай эмэгтэй Рене “Санни нэг ч алдаа гаргалгүйгээр надад хүнс дөхүүлж өгдөг. Энэ үнэхээр гайхалтай бас хөгжилтэй. Жинхэнэ чанартай сайн эмчилгээ л гэсэн үг” хэмээсэн байна.