Цаг үеийн мэдээ

 

     Англи улсын “Тоттенхэм” хөлбөмбөгийн клуб цар тахлын энэ үед өөрийн цэнгэлдэх хүрээлэнг эмнэлгийн төв болгох шийдвэр гаргажээ. Цэнгэлдэх хүрээлэнгийн нэг хэсэг нь коронавирусийн шинжилгээг авах, зарим хэсгийг эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх, хувцасны өлгүүр хэсгийг төрөх тасаг болгохоор шийджээ. Одоогийн байдлаар Англи улсад шинэ коронавирусийн халдвар 84279  хүрч, 10612 хүн нас барсан байна. 

    Мөн тус улсын ерөнхий сайд Борис Жонсон шинэ коронавирусийн халдвараар өвчилсөн бөгөөд 7 хоног эрчимт эмчилгээ хийлгүүлсний дараа эмнэлгээс гарчээ. Тэрээр хотоос зайдуу Чекерс дэх байрандаа биеэ тэнхрүүлэхээр болжээ. 

Таны сурталчилгаа