Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Түнэл сумын  ..... багийн .......  гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 25 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км/-т тавдугаар сарын 07-ны өдрийн 16:50 цагийн орчим суудлын автомашин шатаж, гал түймэрт 1 иргэн өртөж нас барсан тухай мэдээллийг тавдугаар сарын 07-ны өдрийн 17:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид 25 км замыг туулан 18:15 цагт очиход иргэн Л-ийн “Honda HR-V” загварын суудлын автомашин шатаж, тус сумын харьяат иргэн Л/62 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тухай мэдээллийг аймгийн Цагдаагийн газар Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. 

Эх сурвалж: ОБЕГ