ОХУ-ын нийслэл Москва хотод 1174 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд тус хотод халдвар авсан нийт хүний тоо 14,776 болоод байгаа билээ. Тэгвэл энэ сарын 14-ний өдрийн 16 цагт Хятадаас ОХУ-д томилсон халдварын эсрэг 10 хүний бүрэлдэхүүнтэй эмчилгээний мэргэжилтний баг Москвад ирсэн байна.
Эмчилгээний мэргэжилтний багийг Хятадын Эрүүл мэндийн үндэсний хороо зохион байгуулж, Хармөрөн мужийн эрүүл мэндийн комиссоос илгээжээ. Мөн Москвагийн засгийн газарт хандивласан нэг удаагийн эмнэлгийн зориулалттай амны хаалт, нэг удаагийн эрүүл мэндийн ердийн амны хаалт, N95 хамгаалалтын маск, нэг удаагийн латекс бээлий, ажилтнуудын нэг удаагийн хэрэглээний малгай, тусгаарлалтаас сэргийлэх хувцас, эмнэлгийн хамгаалалтын хувцас зэрэг халдварын эсрэг хамгаалалтын эд барааг тээвэрлэсэн байна.