БНСУ-ын 21 дэхь удаагийн парламентын сонгууль сонин хачин зүйлсээр дүүрэн болж өндөрлөлөө.
Учир нь энэ удаагийн сонгуулийн ирц 66.2 %-тай гарсан нь 28 жилийн дараа хамгийн өндөр ирцтэй гарч байгаа үзүүлэлт юм. Мөн сонгуульд эрх баригч Минжү "Ардчилсан нам" хамгийн олон суудал авсан байна. Минжү намаас нэр дэвшсэн БНСУ-н 45 дахь Ерөнхий сайд асан И Наг Ён сөрөг хүчин намын дарга БНСУ-н 44 дэхь ерөнхий сайд асан Хюн Гю Ан-г үнэмлэхүй ялсан явдал нь олон хүний анхаарлыг татаад байна.
Учир нь Ерөнхий сайд асан И Наг Ён-г БНСУ-н дараагийн ерөнхийлөгч болно хэмээн үздэг олон хүмүүс бий. Сөрөг хүчин намын дарга Хюн Гю Ан өчигдөр орой сонгуулийн урьдчилсан хариу гарсны дараа хэвлэлийн бага хурал хийж ард түмнээсээ болон намын гишүүдээсээ уучлал хүссэн байна.
Тэрээр энэ хэцүү цагт намаа ялагдал хүлээлгэсэн явдал өөрийнх нь буруу байлаа хэмээгээд намын даргын суудлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдсэн юм.
Мөн энэ удаагийн парламентад шинэ залуу улс төрчид их орж байна.
Минжү нам дахин ирэх 4 жил эрх барих болсон нь одоогийн хийж буй ажлуудаа үргэлжлүүлэн хийх боломж нь бүрдэж байгаа юм.
Мөн ерөнхийлөгчийн хугацаа дуусахад 2 жил үлдээд байгаа Мүн Жэ Ин ерөнхийлөгчийн ар тал нь ч гэсэн баттай бүрдэж байгаа гэж ойлгож болно.