Тайландад коронавирусийн халдварт өвчнөөр шүүх эмнэлгийн нэгэн эмч нас баржээ. Тэрээр цогцсонд задлан шинжилгээ хийж байх явцдаа вирусийн халдвар авсан нь тодорхой болсон байна. Өөрөөр хэлбэл үхсэн хүнээс вирус халдсан нь албан ёсоор батлагдсан дэлхийн анхны тохиолдол аж.
Эрүүл мэндийн байгууллагуудаас шүүх эмнэлгийн эмч нар, эмгэг анатоми судлаачдыг сонор сэрэмжтэй байхыг уриалсан байна. Ялангуяа эмгэг анатомийн тасагт мэс ажилбарыг халдваргүйжүүлэлтийн өндөр нөхцөлд хийх ёстой гэжээ.
Харин мэргэжилтнүүд шүүх эмнэлгийн эмчийг амьд вирус тээгчээс халдвар авсан байх магадлалтай гэж үзэж байна. Гэвч уг эмчийн хувьд сүүлийн өдрүүдэд дандаа цогцос дээр ажилласан байна.
ДЭМБ-ын мэдээлснээр шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгаагаар нас барсан хүмүүсийн уушги аюултай байж болзошгүй аж. Ялангуяа задлангийн ажилбарын үеэр өндөр сэрэмжтэй байхгүй бол халдвар авах эрсдэл маш өндөр. Гэхдээ вирус тээгч нас барсны дараа вирус удаан амьдардаггүй гэнэ.
Тайландад коронавирусийн халдвараар 2613 хүн өвчилж, 41 хүн нас баржээ.
Эх сурвалж: lenta.ru