Цаг үеийн мэдээ

Нүүрс олборлолтын “Сибантрацит” болон “Востокуголь” компаниудыг эзэмшигч Оросын тэрбумтан Дмитрий Босовийг Москва муж дахь гэрээс нь нас барсан байдалтайгаар олсон байна. Энэ жил 52 настай түүнийг амиа хорлосон байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа ч, ямар нэгэн гэрээслэл олоогүй байна.

Эхнэр нь 5 дугаар сарын 5-ны оройноос хойш нөхөртэйгээ утсаар холбогдож чадаагүй тул гэртээ очиход нөхөр нь амиа хорлосон байдалтай байсан байна.

1990-ээд оны эхээр хөнгөн цагаан худалдаалж хөлжиж эхэлсэн Дмитрий Босовийн эзэмшдэг “Сибантрацит” компани “Шөнийн хоккейн лиг”-ийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажилладаг юм байна.  Forbes сэтгүүл 2020 онд түүний хөрөнгийг 1,1 тэрбум ам.доллараар үнэлж, Оросын баячуудын 86 дугаарт жагсаасан байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа