Японы Үцүномияд сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрх олгох хоёр дахь тэмцээн эхэллээ.
Энэхүү тэмцээнд тив тивийн аваргаар шалгасан багууд өрсөлдөж байгаа бөгөөд манай улсын Ази тивийн аваргаар шалгарсан эрэгтэй шигшээ баг энэхүү тэмцээнд оролцож байна. Монголын шигшээ баг тэмцээний “В” хэсэгт Япон, Египет, Францтай өрсөлдөх юм. Үцүномиягийн тэмцээнд зөвхөн түрүүлсэн багт олимпын эрх авна. Манай шигшээ өнөөдөр Японтой 18:45 цагаас тоглоно. Маргааш 15:40 цагаас Францтай, 19:10 цагаас Египеттэй тоглох хуваарьтай.
Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн Унгарын Дебрецен хотод энэ сарын 15-17-нд болно. Энэ тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг оролцохоо мэдүүлжээ.