Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн нөхцөл байдлын (2020.12.08, 11:00 цаг) талаар мэдээлэл хийж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 

"Арванхоёрдугаар сарын 7-нд буюу өчигдөр холбогдох лабораториудад 27488 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Хавьтлуудын давтан шинжилгээг өргөн цар хүрээтэй хийж байна. Улаанбаатар хотод 1609, Сэлэнгэ аймагт 709, Замын-Үүдэд 215 хүнд шинжилгээ хийхэд Сэлэнгэ аймагт нэг хүнээс халдвар илэрлээ. Ингээд Монгол улсад нийт батлагдсан тохиолдлын тоо 888 боллоо" гэв.