Цаг үеийн мэдээ

Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Очирын Одгэрэлийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Ажнай” корпораци, "Увснуур" дэвжээний бөх, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хово центр” ХХК, “Ундарга Увс” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Очирбатын Түмэн үзүүрлэв. 

Дөрөвт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Сүүнгийн Туяа” ХХК, “Булганхангай” дэвжээний бөх, улсын начин Б.Түвшинтөгс, Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат, “Таванхан” дэвжээний бөх, аймгийн арслан Б.Ганбаяр нар шалгарлаа. 

Наймд үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, аймгийн заан С.Доржпалам, аймгийн өсөх начин О.Баярбаасан нар үлдэв. 

“Ёс жудагтай бөх”-ийн шагналыг Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Батчулуунд, “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, аймгийн өсөх начин О.Баярбаасанд гардуулсан юм. 

Нэрэмжит барилдааныг нь тохиолдуулан улсын заан О.Одгэрэлд МҮБХ болон Увснуур дэвжээ, үе тэнгийн бөхчүүд, шавь нар, нутгийн ахан дүүс, найз нөхөд тэргүүтэй олон хүмүүс хүндэтгэл үзүүллээ. 

Маргааш буюу тавдугаар сарын 19-нд 13:00 цагаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын түүхт 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.

Таны сурталчилгаа