Цаг үеийн мэдээ

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс гуравдугаар сарын 6-наас хойш батлагдсан халдварын 1289 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна. Тус бүлгийн "Ковид-19" халдварын тархалтын идэвхжилтийн тооцооллоор доорх хороодын нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй  байгаа юм.

Үүнд:

Чингэлтэй дүүргийн 6, 13, 14

Сүхбаатар дүүргийн 1, 2, 6, 9, 10, 11, 15

Баянзүрх дүүргийн 5, 8, 14 ,16, 18, 25, 26, 27, 28

Хан-Уул дүүргийн 1, 15, 16, 21

Баянгол дүүргийн 4, 5, 24, 25

Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 18, 19, 35, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдварын төв голомттой байна.