Маргааш Монголын үндэсний бөхийн холбооноос допингийн зөрчлүүдийн талаар зохион байгуулах нээлттэй уулзалт Монгол бөхийн өргөөний хойд талд байх "Миллениум плаза" төвийн 501 тоот танхимд 16:00 цагт болох ажээ. Уулзалтад оролцох урилгыг Спортын арбитр ТББ мөн Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад хүргүүлээд байгаа юм.
Тус уулзалтад МҮБХ-ны Тэргүүлэгчид, Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүд оролцох бөгөөд бөхийн багш дасгалжуулагчид, бөхчүүд хүрэлцэн ирж оролцох нь нээлттэй юм байна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО