Цаг үеийн мэдээ

Хонь: Тэвчээр шаардсан өдөр. Өнгөрсөнд болсон таагүй зүйлээсээ одоо ч салж чадахгүй байгаа тань таныг барьж хүлэх болно. Болж өнгөрсөн муу зүйлээсээ ангижирч ирээдүйгээ гэрэлтэйгээр төлөвлөж урагш тэмүүлэх хэрэгтэйг зөвлөж байна. Энэ нь таны зорилгодоо хүрэх нэг алхам юм. Үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөх хүсэл тань санхүүгийн томоохон асуудалтай нүүр тулгарахад хүрнэ.

Үхэр: Зөрчилтэй өдөр. Хурц ширүүн ааш, түргэн уураараа өнөөдрийн бүхий л ажлаа баллаж орхино. Энэ үйлдлээрээ та нэг биш удаа мухардалд, хүнд байдалд орно. Ганц бие хүмүүс эсрэг хүйстнийхээ анхаарлыг татах боловч энэ нь ирээдүйтэй харилцаа биш гэдгийг анхааруулж байна. Амьдралын эрч хүч, хэмнэлээ дээшлүүлэхийг хүсэж байгаа бол муу муухайг бодохгүй, үргэлж эерэг зүйл рүү тэмүүлж байхыг зөвлөж байна.

Ихэр: Хүнд өдөр. Хар муу энергиэр энэ өдрийн сайн сайхныг бүхэлд нь бүрхэнэ. Мэдээ мэдээллийн эрин үед үнэн худлыг дэнслээгүй худал хуурмагт хүрээлэгдэнэ. Аливаад явцуу, юмыг олон талаас нь харж дүгнэлт хийж чаддаггүй зантай хүмүүс өнөөдөр ч таны ажилд ихээхэн саад болно. Хэн нэгний үгэнд итгэж томоогүй алхам хийхэд хүрнэ. Энэ нь бүсгүйчүүдэд илүү хамааралтай.

Мэлхий: Эрсдэл дагуулах өдөр. Энэ өдрүүдэд санхүүгийн байдал дээрдэнэ. Биеийн хүчний ажил хийх, сэтгэлд тохирсон худалдан авалт хийхэд сайн. Хэт ихээр биеэ чагнаснаар хувийн эрүүл мэнд муудах магадлалтай. Хувийн үл ойлголцол энэ нь өдрийн төлөвлөсөн ажлыг нурааж болзошгүй. Урьдчилан бэлдээгүй байхад гэнэт аян замд гарах хэрэг гарч болзошгүй.

Арслан: Зөрчилтэй өдөр. Танд бол ялихгүй зүйл хэдий ч бусдын хувьд хүндхэн давааг та давж олны өмнө нэр хүндээ өсгөж чадна. Чухалд тооцогдох ажил хэргээ яг одоо хийх гэж яарах хэрэггүй. Таны өөдрөг үзэл, таатай харьцаа, бусдыг татах чадвар тань ирээдүйн сайн сайхны эх үүсвэр болж чадна. Олон хүн сайнтай муутай тул зарим нэг таагүй харилцааг эвээр хэлэлцэж асуудал үүсгэхгүй байх тал дээр анхаараарай. 

Охин: Өнөөдөр зөрчилдөөнтэй өдөр болно. Таагүй байдалд оруулах хэн нэгэнд сэтгэлээ бүү уудал. Хэн нэгэнтэй хурцадмал маргаан үүсгэж болзошгүй тул биеэ барь. Буруугүй байсан ч буруутан болох магадлалтай. Өөрийгөө хамгаалах байдал ганцаардалд оруулж болно. Сэтгэлээр бүү уна, таны бодсоноос илүү сайн сайхан цаг ирнэ. Та өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлж, сургуульд сурах боломж нээгдэнэ. Энэ үед ирээдүйн хэрэг зорилгоо сайн бодож үзээрэй. 

Жинлүүр: Гэнэтийн аюул осолд өртөхөөс болгоомжил. Мөн үл таних хүнтэй сөргөлдөх хэрэггүй. Эцэстээ танд л муу үр дүн авчрах болно гэдгийг санаарай. Зарим нэг чухал шийдвэр гаргахдаа өөртөө итгэлтэй, зоригтой шийд. Таны чихийг мялаахааргүй мэдээ сонссон бол түүнийг үл тоон өнгөрүүл. Энэ нь таныг эргэлзүүлэх гэсэн хорон муу санаатай нэгний хийсэн ажил. Санхүүдээ хэт үрэлгэн хандах хэрэггүй. 

Хилэнц: Ачаалалтай өдөр тул таагүй үг хэллэг хэрэглэх болон цухалдсан өнгө аяс гаргахаас хол бай. Өөрийн нууцаа найдваргүй хүнд бүү дэлгэ. Муу санаатай хүмүүсийн анхааралд бүү өрт. Гэнэтийн санаандгүй олох олзонд бүү шуна. Сэтгэлээр унах магадлалтай тул хоол боловсруулах эрхтэн мөн зүрх судасны тогтолцооны эрүүл мэнддээ анхаарал хандуул. Хуурамч мэдээлэл аюул тарина. 

Нум: Хоёрдмол өдөр. Нийгмийн шуугиулсан зарим нэг томоохон асуудлыг дэвэргэж, хошуу дүрэх хэрэггүй. Олны хэл амнаас бултаж зайлахад хэцүү гэдгийг санаарай. Эргэн тойрны хүмүүстээ амгалан тайван байдлыг эрчүүд өгч чадна гэдэгтээ итгэлтэй бай. Ажил хэргийн холбоо болон үүрэгт ажлаа умартан илүү зүйл рүү хазайж асуудалд өртөж болзошгүй тул анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. 

Матар: Болгоомжлох өдөр. Хэн нэгний нягтлалгүй тараасан худал хуурмаг мэдээллээс болж та буруу шийдвэр гаргаж болзошгүй. Таны ажил хэрэгч байдал өнөөдөр хайнга, салан задгай байгаа учраас хариуцан хийж буй ажилдаа анхаарал болгоомжтой, ухаалаг хандахыг зөвлөж байна. Эрүүл мэндийн хувьд тийм ч таатай бус байгаа тул та өнөөдөртөө багтан эмчид хандаарай. 

Хумх: Тааламжтай өдөр. Ажлын өдрийнхөө хуваарийг зөв зохистой төлөвлөж чадсанаар та ажлынхаа үр дүнг амжилттайгаар харж чадна. Таны хичээл зүтгэл, чин сэтгэл мөн харагдах болно. Мэргэжлийн хүрээнд, уран бүтээлийн салбарт онцгой амжилт гаргаж чадна. Хайр сэтгэлийн харилцаанд одтой байж шинэ үерхэл, холбоог бий болгож чадна. 

Загас: Хүнд өдөр. Энэ ордны эрчүүдийн харалган, дээрэнгүй байдлаас болж ойртон ирж буй бүсгүйгээ өөрөөсөө үргээж орхино. Хийж буй ажил тань төлөвлөсөн хугацаандаа амжихгүй болж үүнээс үүдэн санхүүгийн томоохон асуудалд орно. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй. Бүсгүйчүүдийн хичээл зүтгэл нь амьдралыг нь өөрчлөх томоохон боломжийг өөртөө нээж чадна.