Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээллийг өглөө. Улсын хэмжээнд нийт 11963 хүнд коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд шинээр 1340 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 21.995 боллоо. 

Улаанбаатар хотод 1220 тохиолдол бүртгэгдсэн бол аймаг орон нутагт 119 тохиолдол бүртгэгдсэн байна. Түүнчлэн гадаадаас эх орондоо ирсэн 1 хүнээс халдвар илэрчээ. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 3 иргэн коронавирусний халдварын улмаас нас баржээ.