Ялалтын баярын сүрт жагсаал Улаан талбайд болж өнгөрлөө. Парадад 9 мянга гаруй цэргийн албан хаагч, 75 нэгж цэргийн техник болон нисэх онгоцууд оролцжээ.
Ялалтын баярт оролцохоор Беларусь, Казахстан, Киргиз, Тажикстан, Туркменистан, Узбекистан болон Гвиней-Бисау, Куба, Лаосын төрийн тэргүүн нар Москва хотноо хүрэлцэн иржээ. Парадын үеэр "Феникс" ба "Линза” хэмээх хамгийн сүүлийн үеийн загварын хуягт машинуудыг анх удаа олон нийтэд үзүүллээ. Цэргийн тусгай ажиллагаанд оролцож буй цэрэг дайчид Улаан талбайн Ялалтын парадад анх удаагаа оролцлоо. Парад дууссаны дараа Ерөнхийлөгч В.Путин Ялалтын баярт уригдан ирсэн гадаад улсуудын төрийн тэргүүн нарын хамтаар Улаан талбай дундуур алхсаар Александрын цэцэрлэгт очиж, Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшинд цэцэг өргөлөө.