Цаг үеийн мэдээ

Нийслэлийн ЕБС-ийн багш, ажилтан албан хаагчдыг хамруулсан “Шинэ үеийн багш-2024” зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Энэхүү зөвлөгөөн нь зөвхөн боловсролын чиглэлээр хязгаарлагдалгүй соёлын салбартай хамтран ажиллах замаар уялдаа холбоогоо улам бэхжүүлэх юм.

Тухайлбал, "Бүх нийтийн соёлын боловсрол" арга хэмжээний хүрээнд Соёлын яамнаас соёлын байгууллагын ажилтнуудыг бэлтгэхээс гадна энэ удаад ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжим, дүрслэх урлаг, технологийн багш, номын санчдыг "Соёлын боловсролын сургагч багш”-аар бэлтгэсэн. Ингэснээр хүүхдүүдэд соёлын боловсрол олгох үйл явцад багш нар шууд оролцох боломжтой болж байна.

Мөн "Соёлын яамнаас боловсролын салбартай хамтран багш нарыг "Соёлын боловсролын үндэсний сургагч багш”-ийг бэлтгэх, хүүхдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэсэн олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа нь цаашид хүүхэд залуусын соёлын боловсролд эерэг нөлөө үзүүлнэ. Түүнчлэн Нийслэлийн хэмжээнд "Музей үзэх гоё", "Морин хуур”, Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх “Өвлөн уламжлагч” хөтөлбөр зэрэг соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон ажил зохион байгуулж, иргэд, сурагчдыг татан оролцуулж эхэлснийг дурдах нь зүйтэй. Ийм маягаар боловсролын байгууллагууд соёлын байгууллагатай хамтран ажиллах нь олон талын ач холбогдолтой бөгөөд цаашид ч энэ уялдаа холбоог улам бэхжүүлэхээр ажиллаж байна. Эрүүл нийгмийг бүтээхэд боловсрол чухал үүрэгтэй. Харин соёлтой иргэнийг төлөвшүүлэхэд соёлын байгууллагын үйл ажиллагаа зайлшгүй шаардлагатай. Тиймээс соёл, боловсролын салбар уялдан, хамтрах ажиллах нь ирээдүйн хөгжлийн суурь болно" хэмээн Соёлын сайд Ч.Номин онцлов.

Таны сурталчилгаа