Цаг үеийн мэдээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн “Бэл” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 138 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км-т/ 2 автомашин мөргөлдсөн тухай дуудлагыг 8 сарын 4-ний өдрийн 13:40 цагт аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс хүлээн авч 5 алба хаагч, 1 автомашинтай 10 км зам туулан 13:51 цагт очиход Завхан аймгийн Улиастай сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын эзэмшлийн “Маяти-2”  загварын ачааны автомашин Улаанбаатар хотоос Завхан аймгийн Улиастай сумын чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн С-ын эзэмшлийн “Даево” загварын суудлын автомашинтай мөргөлдөж нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн Д /42 настай, эрэгтэй/, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат иргэн Б /48 настай, эмэгтэй/ нар автомашины эд ангид хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж сумын Эмнэлэгт хүргэж өгсөн.