Сүлд спорт хороо, Импро группийн тамирчин, Ази тивийн аварга ОУХМ Бавуудоржийн Баасанхүү аваргын алтан медалийн төлөө Турк улсын тамирчин Туксе Бедерыг нэмэлт цагт гурван торгуулиар ялснаар анх удаа их дуулга ангилалд түрүүллээ. Хоёр тамирчин өмнө нь Ташкентын их дуулга тэмцээний хүрэл медалийн төлөө хоорондоо таарч манай тамирчин ялагдал хүлээж байсан бол энэ удаад ялснаар хоорондын харьцаа 1:1 боллоо.