Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны “Шүүт” хотхоны хашаанд баригдаж байгаа 15 давхар барилгын дээврээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 8 сарын 4-ний өдрийн 15:23 цагт Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авч 5.5 км зам туулан 15:32 цагт очиход Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны харьяат иргэн А /39 настай, эмэгтэй/ 15 давхар барилгын дээврээс үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгасан.