Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийн нутгаар энэ сарын 7, 8-нд  дуу цахилгаантай аадар бороо орох тул, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОШГ-аас анхаарууллаай.

Энэ сарын 5-ны 20 цагаас 6-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө ширүүснэ. Бусад хугацаанд салхи баруунаас 5-10 м/сек. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө ширүүснэ. Бусад хугацаанд салхи баруунаас 5-10 м/сек. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна. Энэ сарын 7-11-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 7, 8-нд нийт сумдын нутгаар, 9-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи борооны өмнө ширүүсч 8-13 м/сек хүрнэ. Бусад сугацаанд салхи баруунаас 5-10 м/с. Агаарын температур 7,8-нд өдөртөө сэрүүсч 17-22 градус дулаан байна.  Бусад хугацаанд шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.