Цаг үеийн мэдээ

"Токио-2020" зуны XXXII олимпын наадмын хөнгөн атлетикийн марафоны төрөл өнөөдөр Саппоро хотоос эхэлж бариагаа хийлээ.  Манай тамирчин Б.Мөнхзаяа  дэлхийн шилдэг 88 марафончоос  45-р байр  (2:37:08)-т шалгарлаа.  Японд зуны аагим, хамгийн халуун өдрүүд үргэлжилж байгаа энэ үед 42км замыг дуусгах нь өөрөө гайхалтай  амжилт юм.