Цаг үеийн мэдээ

 Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, “Мөнгөн гүүр” эмнэлгийн эсрэг талд автозамын зорчих хэсэгт автобус шатаж байна гэсэн дуудлагыг 8 сарын 6-ны өдрийн 15:01 цагт Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 4.5 км замыг туулан 15:09 цагт очиж “Хьюндай 540” загварын автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.