Цаг үеийн мэдээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийнхан үр хөврөлийн гаралтай хэвлийн хавдар авах мэс заслын эмчилгээг хоёр сартай хүүхдэд амжилттай хийжээ.

Хавдарын хэмжээ нь 12см*15см*7см бөгөөд нийт 1,064 грамм байсан байна.

Дэлхий дээр жил бүр 0-19 насны хүүхдийн хорт хавдрын 300,000 орчим тохиолдол шинээр оношлогддог байна. Эдгээрийн 215,000 нь 0-14 насанд, 85,000 нь 15-19 насанд тохиолдож байгаа аж.