Цаг үеийн мэдээ

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат "Гандангийн бүрхэг" хэмээн алдаршсан, улсын арслан Гунгаагийн Намжилваанчиг, "Гүйдэг" хэмээн алдаршсан, улсын заан Лувсангийн Сүрэнжав нарын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, "Эвт Чулуу" ХХК, "Бадрах өглөө" ХХК, "Нэгдэл" клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэв. 

Дөрөвт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат,”Хилчин” спорт хороо, "Шивээ Овоо" ХК, “Тэс сүмбэр” ХХК, “Алтанбулаг Уул” ХХК, “Чойрын богд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, “Хилчин” спорт хороо,” Техник Импорт” ХХК, "Хонгор Нутаг" дэвжээний бөх, аймгийн арслан Б.Бат-Орших нар шалгарлаа. 

Наймд улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Г.Ганжад, улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн арслан Д.Алтанцоож нар үлдэв. 

“Уран барилдааны шагнал”-ыг Увс аймгийн Түргэн сумын харьяат, аймгийн начин Г.Цоггэрэлд, Улсын заан Л.Сүрэнжавын нэрэмжит “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаярт, Улсын арслан Г.Намжилваанчигийн нэрэмжит “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, аймгийн арслан М.Бямбадоржид тус тус олгосон юм. 

Үзэгчид, бөхчүүд болон жаяг дэгийн багийн гишүүдийн дунд азын сугалаа явуулахад Говь-Алтай аймгийн начин Д.Төртогтох, Сэлэнгэ аймгийн начин Б.Улаалзгана, Архангай аймгийн начин Б.Бат-Эрдэнэ нар азтан боллоо.