Цаг үеийн мэдээ

"Циркийг минь өгөөч" хүүхдийн гар зургийн уралдааныг Боловсролд суурилсан хөгжил ТББ-аас зарлалаа.

Зохион байгуулагчдийн зүгээс "Ээж аавууд бага насны дурсамж, хүүхдүүдийнхээ, тэдний үр хойчийн инээд хөөр, баяр баясал, Монгол улсын бахархалт нэгэн соёлын төлөө хүүхдүүдээ идэвхитэй оролцуулах байх гэж найдаж байна" гэлээ.

Уралдааны шагналын санг хандиваар, нээлттэй ил тод цуглуулж оролцсон бүх хүүхдүүдэд гарын бэлэг өгнө. Уралдаанд 2-16 насны бүх хүүхдүүд оролцох боломжтой. Уралдаанд ирсэн бүх зургуудаар циркийг гадаа үзэсгэлэн гаргах ба бүтээлийг 2021 оны 10 сарын 25-наас 11сарын 05 хүртэл Боловсролд суурилсан хөгжил ТББ дээр хүлээн авах гэнэ.