“Их Богд” дэвжээний 20 жилийн ойд зориулсан, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, улсын ахлах цэц, улсын харцага Даш-Очирын Батболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан 2024 оны тавдугаар сарын тавны 13:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болно.
Барилдах бөхчүүдийг тавдугаар сарын 03-04-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. Үзэгчид https://www.ticket.mn/ холбоосоор нэвтэрч тасалбараа захиалах боломжтой.
Уг барилдааны түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр нэг сая төгрөг гардана. Мөн "Ёс зүйтэй бөх", "Өсөх ирээдүйтэй бөх" тусгай шагнал гардуулна.