Цаг үеийн мэдээ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. Ерөнхий сайд суурилсан цалингийн системд шилжихтэй холбогдуулан нийт төрийн албан хаагчдын ажлын үнэлгээний журмыг сайжруулах, ажилдаа илүү хариуцлагатай байхыг анхааруулжээ. 

Өнөөдрийн хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргажээ. 

"Эрдэнэт, Дархан, Өмнөговь аймагт их сургуулиудын цогцолбор байгуулж нүүлгэнэ. 88 их дээд сургуульд 150 мянган оюутан суралцаж байгаагийн 143 мянга нь хотод суралцаж байна. Үлдсэн 7000 нь орон нутгийн 8 сургуульд суралцаж байна.

Орон нутагт суралцах оюутнуудад боловсролын сангаа тэтгэлэг, хөнгөлөлттэй зээл олгоно. Орон нутагт багшилбал нэмэлт урамшуулал, орон сууцны зээл олгоно" гэлээ.