Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.11.16/ мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 753 шинэ тохиолдол бүртгэгдлээ. 

Шинээр бүртгэгдсэн 753 тохиолдлын 519 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 234 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Увс аймгуудад халдвар бүртгэгдээгүй байна. 

Мөн 11 иргэн Коронавируст халдварын улмаас амиа алдсан байна. 

бичвэр гэх мэтийн зураг байж болно