Цаг үеийн мэдээ

Баян-Өлгий аймаг, Толбо сум. Толбо нуур багийн “Шар даваа” гэдэг газар малчин Ж мал хариулахаар мориор яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2021.11.19-ний өдрийн 21:20 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус сумын харьяат малчин Ж /26 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт зохион байгуулж, 06:00 цагт тус багийн “Дээд хаалга” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 3км/-аас унаж явсан морийг нь олсон. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.