Цаг үеийн мэдээ

Ховд аймаг, Чандмань сумын Жаргалант багийн “Улаан дэл” гэдэг газарт тус сумын нутгаар 2021.11.19-ний өдрийн 03:00 цагт салхины хурд 24 м/с хүрсний улмаас 2 айлын гэр нурсан тухай мэдээллийг 11:52 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

 Тус багийн харьяат малчин Х-ын 6 ханатай гэр, малчин Б-ын 5 ханатай гэр тус тус нурж унасан тухай мэдээллийг багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.