Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар "Эргүүл" тусгай арга хэмжээ зохион байгуулж, шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж, эрэн сурвалжлагдаж байсан хүнийг олж тогтоожээ.

Тус газрын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран 2021 оны 11 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, шалгах шаардлагатай иргэн, тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгжийг шалгаснаас Нийслэлийн Засаг даргын захирамж зөрчсөн, 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн зэрэг 18 зөрчлийг илрүүлж, эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгчээ. Мөн зөрчил гаргасан 3 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 48 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 15 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

2 хүн болон гадаа гэх мэтийн зураг байж болно