Цаг үеийн мэдээ

2021.12.03-нд Улаанбаатар хотод суурин 173, явуулын 37, түр 14 цэгт 226 багийн 980 эмч, ажилтан ажиллаж, 12.780 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 14 түр цэг, их дээд сургуулиудад 37 явуулын баг ажиллаж байна. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.