Цаг үеийн мэдээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 296 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 60-80-аас дээш насны 3 хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 1947 боллоо.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4259 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 7828 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.

Мөн 796  хүүхэд, 179 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-1573

Хүндэвтэр-2104

Хүнд-490

Маш хүнд-92 хүн байна.