Цаг үеийн мэдээ

Гадаад улсаас ирж байгаа иргэдийг 3 хоног тусгаарлах болсонтой холбогдуулан УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр тусгаарлан ажиглах байраар ажиллахаар сонгогдсон зочид буудлуудын уридлага, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө. 

Түүнчлэн тусгаарлан ажиглах байр, зочид буудлуудад иргэдийг хүлээж авах бэлтгэлийг бүрэн хангах, УОК-ын Нэгдсэн шуурхай штабын үүрэг чиглэлийн дагуу халдвар, хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж ажиллахыг анхаарууллаа. 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 20 тусгаарлах байр, зочид буудалд 1194 өрөө буюу 2191 орыг урьдчилан бэлтгэн, иргэдийг тусгаарлахад бэлэн болоод байна. 

УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас, дээрх тусгаарлах байр, зочид буудлуудад хяналт, шалгалт хийж ажлын бүрэлдэхүүн ажиллаж байна гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.