Цаг үеийн мэдээ

Экологийн цагдаагийн алба болон Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд тодорхой хяналт шалгалтыг үе шаттай явуулах хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэн “Г” нь тарваганы хөлдөөсөн мах худалдан борлуулахаар хадгалж байсныг илрүүлэн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. 

Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвагыг 3 жилийн хугацаанд агнахыг хориглосон шийдвэр гарсан.