Цаг үеийн мэдээ

Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбат агсны гэргий Б.Нандинцэцэг өөрийн цахим хуудастаа ийн бичжээ. Тэрээр: “Дэндүү сайхан ханиа араатны гарт алдана гэж зүүдэлсэнгүй явлаа. Бүлтийгээд үлдсэн 3 үрсийнхээ төлөө хичээхээс өөр сонголт надад байхгүй боллоо. Одоо ч итгэмээргүй байна хайрт минь чамдаа хязгааргүй их хайртай.

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Аsan Medical Center Kyung Hee University, UB Songdo Hospital эмнэлгүүдийхээ хамт олонд маш их баярлалаа. Б.Болдсайхан эмч найдлагагүй гэх оношоо хэлсэн ч сайхан сэтгэлээр хүлээж авсан алтан гартай эмч таньдаа талархлаа танай хамт олон бол хамгийн мундаг нь. Өнөөдрийг хүртэл үргэлж хамт байж тусалж дэмжсэн хүн бүхэнд талархлаа. ХАЙРТ МИНЬ ЧИ ДЭНДҮҮ ИХ ХИЧЭЭСЭН ЧИ МИНЬ БИДНИЙХЭЭ ҮҮРДИЙН БААТАР. АМАР АМГАЛАНГИЙН ОРОНДОО ТАЙВАН НОЙРСДОО. АЙЛ БҮР АЗ ЖАРГАЛТАЙ ЭЛЭГ БҮТЭН БАЙХ БОЛТУГАЙ” гэжээ.