Цаг үеийн мэдээ

Нийслэлийн хэмжээнд 2021 оны 12-р сарын 20-26-ны хооронд хүн нас барсан 70 тохиолдол бүртгэгдэж, Цагдаагийн байгууллагаас "Хэргийн газрын үзлэг" хийхэд урьдчилсан байдлаар осгож, хөлдөж нас барсан 9, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс нас барсан 6 тохиолдол бүртгэгдсэн байна.

Архи согтууруулах ундааг тохируулан хэрэглэх, нэгнээ хэтрүүлэн хэрэглэсэн үед нь хяналтгүй явуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.