Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр нийт 1843 гомдол, мэдээлэл иржээ. 

Нийт дуудлагын 1515 нь зөрчлийнх бол хулгайлах 15, гэр бүлийн хүчирхийллийн 148, гэмт хэргийн шинжтэй 68 дуудлага ирсэн байна.

Нийт 218 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 зөрчил гарчээ.

Мөн олон нийтийн газар танхайрсан 128, оршин суугчдын ая тухтай байдлыг алдагдуулсан 104 зөрчил гарсан байна.

May be an image of text