Цаг үеийн мэдээ

БОАЖЯ-ны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НХМГ, “Таван Толгой Түлш” ХХК-аас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлэл хийв. 

НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл мэдээллэхдээ, "Улаанбаатар хотоос сайжруулсан шахмал түлш гаргахыг завдсан болон хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан тус бүр нэг зөрчлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан. Шалгалтын явцад түүхий нүүрс хадгалж байсан дөрвөн зөрчлийг илрүүлсэн" гэв. 

"Таван Толгой Түлш" ХХК-ийн Нүүрс боловсруулах үйлдвэрийн дарга Х.Галымбек "Таван Толгой Түлш компани нийслэлийн иргэдийн эрэлтэд нийцүүлэн өдөрт дунджаар 3,200 тонн шахмал түлшийг үйлдвэрлэж байна.

Шахмал түлшний гол түүхий эд болох мидлингийн энэ өвлийн нөөц бүрдсэн бол барьцалдуулагч бодисын 20 хоногийн нөөцтэй байгаа. Шуудайг дахин ашиглаж байгаагаас гадна барьцалдуулагч, шуудайг БНХАУ-аас татан авч байна" гэлээ.