Цаг үеийн мэдээ

“Шивээ-Овоо” ХК нь “ДЦС-4” ТӨХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 30 жилийн хугацаанд хамтран ажиллаж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 30 сая дахь тонн нүүрсээ нийлүүллээ. Компанийн зүгээс 30 жил нүүрс худалдан авч, хамтран ажилласан “ДЦС-IV” ТӨХК болон нүүрсийг тээвэрлэсэн Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын хамт олонд талархал илэрхийлэв. “Шивээ-Овоо” компани нь 2021 онд уулын ажлын бүх төлөвлөгөөт үзүүлэлтээ давуулан биелүүлж, 2,045,000 тн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилт үзүүлсэн баяртай мэдээгээр шинэ оноо угтаж байна.