Цаг үеийн мэдээ

Гадаад харилцааны яамнаас хил боомт дахь ачаа барааны талаарх мэдээллийг өгөв. Замын-Үүд хилийн боомтын орох чиглэлд 2021 оны 12 дугаар сарын 26-27-ны өдрийн  19.00-03.40 цагийн хооронд ачаатай-61, импорт -69, нийт-130 автомашиныг хилийн хяналтын байгууллагуудтай хамтран халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин шалган нэвтрүүлсэн болно. Хятадын талын Эрээн боомтод гацсан машинуудыг татан авах ажлыг 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлснээс хойш нийтдээ 341 тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлээд байна.