Цаг үеийн мэдээ

Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-аас санаачлан Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран "ДУЛААН АВТО БУСНЫ БУУДАЛ"-ыг хийж эхлүүлэн эхний автобусны буудлаа Налайх дүүргийн 7 дугаар хороонд байрлах Улаанбаатар чиглэлийн Шинэ Налайх хорооллын автобусны буудлын хэсэгт байршуулжээ.