Цаг үеийн мэдээ

"MCS" группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин ажлаа өгч байгаа талаараа өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.

Тэрээр: "1997 онд ажилд орсноос хойш 24 жил нэг компанидаа ажиллажээ. Анх ажилд ороход 100 хүрэхгүй хүнтэй байсан компани маань одоо 10’000 давсан ажилтантай болжээ. Энэ аялалаа ингээд өндөрлөж байгаадаа, өөрийгөө илүү сорих шинэ аялал эхлүүлэх гэж байгаадаа сэтгэл их догдолж байна. 

Өнгөрсөн хугацаанд хамт ажиллаж, дэмжиж, тусалж байсан бүх хүмүүсдээ баярлалаа. Олон зүйлийг үйлдлээрээ зааж, сургаж өдий зэрэгт хүргэсэн Оджаргал захиралд баярлалаа  MCS Group хамт олондоо цаашдын ажил үйлсэд нь улам өндөр амжилт хүсье" гэжээ.