Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Морин хуурын чуулга үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд зохиогдож буй Монголын болон дэлхийн киноны хөгжмийн концерт "BEST OF PLAYING LOVE" тоглогдох гэж байна. 

"Төгөлдөр хуурчийн домог" (Legend of 1900) киноны "Хайрыг хөгжимдөхүй" (Playing Love) хэмээх хайрын уянгалаг хөгжмөөр нэрлэсэн энэхүү тоглолт монгол үндэсний хөгжмийн хөгжилд нэгэн шинэ хуудас нээж, кино болон хөгжим сонирхогчдын жил бүр хүсэн хүлээдэг уламжлалт тоглолт юм.

Тоглолт 2022 оны 3-р сарын 5,6 нд 19 цагаас Соёлын төв өргөөний концертын танхимд болно.

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9962-6623 утсаар авах боломжтой.