Цаг үеийн мэдээ

НӨАТ-ын урамшууллын 2022 оны 2 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа. 

Тохиролд 2022 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 35,624,484 баримт хамрагдсан юм. 

Үндсэн тохирлын дугаар: 13927253

30 мянган төгрөгийн азтан - 32,013

100 мянган төгрөгийн азтан - 3,224

500 мянган төгрөгийн азтан - 340

1.5 сая төгрөгийн азтан - 34

Гурван сая төгрөгийн азтан - 4

20 сая төгрөгийн 3 азтан тодорлоо. 

3 азтан 20 сая төгрөгийг хувааж авах юм байна. 

Супер тохирлын дугаар 25652019 байсан ч азтан тодорсонгүй.