Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын Дарга Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар Баянхонгор аймагт ажиллаж байна.

May be an image of 1 person, standing and indoor

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ Аймгийн удирдлага улсын бүртгэл, цагдаа, шүүх шинжилгээний байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагуудын салбар нэгжүүдийг харьцангуй сайн дэмждэгт талархаж явдаг юм.Мөн архинд донтолтын эсрэг шинэ санаачилга гарган ажиллаж байгаа тул дэмжлэг үзүүлж баруун бүсийн Наркологийн төвийг энд байгуулахаар тогтлоо. 

Мөн;

Шүүх шинжилгээний албыг өөрийн байртай болгоно.

Баривчлах байрыг орчин үеийн стандартын дагуу шинээр байгуулна.

Цагдаагийн газрын эрүүлжүүлэн саатуулах байрыг шинэчилнэ.

Цагдаагийн газрын сум дундын тасгууд  болох Богд, Бууцагаан суманд туулах чадвар сайтай 2 автомашин олгоно

Шүүхийн шинжилгээний албанд туулах чадвар сайтай  нэг автомашин олгоно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт туулах чадвар сайтай 1 автомашин олгоно.

Төрийн архивын тасгийг хэлтэст харьяалуулалгүй тусдаа бие даасан статусаар үйл ажиллагаа явуулах эрхийг олгоно гэв 

May be an image of 10 people, people sitting, people standing and indoor