Цаг үеийн мэдээ

Телевизийн реалити шоуны од Ким Кардашиан реппер Ye буюу Канье Уэстээс шүүхийн шийдвэрийн дагуу албан ёсоор салж, найман жилийн гэрлэлтээ дуусгавар болгосон байна. 

Энэ долоо хоногийн лхагва гарагт гэр бүл цуцлуулах тухай шүүх хуралдаан цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, Ким Кардашианы “Уэст” гэсэн овгийг албан ёсоор арилгажээ. Кардашиан нөхрөөсөө салах тухай өнгөрсөн жил олон нийтэд мэдэгдэж, албан ёсоор гэр бүл цуцлуулах хүсэлтээ шүүхэд өргөн мэдүүлсэн юм. 

Шүүхийн шийдвэрээр тэд ганц бие эцэг, эх болсон ч өмч хөрөнгөө хуваах, дөрвөн хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх эрхийг хуулийн хүрээнд шийдвэрлэх явц үргэлжилж байна. Реппер Ye шүүх хуралд биечлэн оролцоогүй бөгөөд гэр бүлээ цуцлуулахын эсрэг байр сууриа олон нийтэд нээлттэй илэрхийлж, Кардашианыг өргөдлөө буцаахыг хүсчээ. Тэд 2012 онд анх болзож, хоёр жилийн дараа гэр бүл болсон юм. 

Эх сурвалж: ВВС 

 

Таны сурталчилгаа