Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаалын дагуу урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ, оношилгоог улсын хэмжээнд зохион байгуулах, эрт илрүүлэгт шаардагдах лабораторийн урвалж, оношлуур, хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах, зах зээлд нөөц бүрдүүлэх зорилгоор ЭЭХХЗГ-ын Эм хангамжийн газраас ханган нийлүүлэх байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа нээж үг хэллээ. Мөн Эм хангамжийн газрын дарга Г.Цэцэнсанаа Эрт илрүүлгийн хэрэгцээний талаар мэдээлэл хүргэж, тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.