Цаг үеийн мэдээ

Говь компанийн 1500 гаруй ажилтнууд 2-5 насны 500 орчим хүүхэдтэй. Тус компани байгууллагынхаа дэргэд цэцэрлэг ажиллуулахаар зуны турш тохижилт, засвар, үйлчилгээ хийжээ. Өнөөдөр  цэцэрлэгийн нээлт болж 120 хүүхдийг хүлээн авлаа.

Компанийн дэргэд цэцэрлэгтэй болсноор ажилтан, албан хаагчид сэтгэл амар, тогтвор суурьшилтай ажиллах болож бүрдэнэ 

-Хөдөлмөрийн бүтээмж сайжирна 

-Байгууллагын нийгмийн хариуцлага дээшилнэ

-Шинээр ажлын байр бий болно 

-Ажлын цаг ашиглалт сайжирна 

-Замын түгжрэл, стресс буурах зэрэг эерэг өөрчлөлт бий болно.