Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 58 тохиолдол батлагджээ.

Үүнээс 26 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол 32 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 985.060 боллоо.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 7 хүн эдгэрч, халдвар аваад эдгэрсэн тохиолдол 1.000.258 боллоо. Өнөөдрийн байдлаар уг өвчний улмаас 504 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна.